Wednesday, November 4, 2009

автобусны кондуктор


хэд хоногийн өмнө нээх сонин гэхэд хаашаа юм бэ дээ......гэхдээ дургүй хүрмээр тэнэг зүйл олж харлаа.....
хичээлээ тараад харихаар автобусанд явж байтал өмнө нь байдаг үгүйг нь ч мэддэггүй байсан билетний шалгалттай таарсийм даа........хэхэ
автобсанд байсан бүх хүнийг шалгаж байв....тэгтэл нэг оюутанд билет байсангүй ээ......шалгагч чи визагүй мөртлөө билетгүй учраас торгуультай гэв. гэтэл нөгөө оюутан би мөнгөө төлсөн ч билет өгөөгүй ш дээ гэлээ..........(би тэр оюутантай нэг буудлаас суусан бөгөөд миний дэргэд нээрээ мөнгөө төлсөн боловч билет өгөөгүй ..м даа... ) харин автобусны кондуктор учиргүй аймар уурлаж чи юу гээд худлаа яриад байгаан гээл загнаж эхлэв......(би хамгийн хойно сууцан харж байсан ч гэсэн билет өгөөгүй ш дээ чи гэж хэлмээр байвч олон хүн байсиймаа, намайг ч сонсохгүй байсан биз, )

тэгээд ч автобус зогсож бүх хүмүүс бужигнаж бүгд шахуу би ч бас буусан.......
тэр хүүхдийг билетээ гэхэд нь өгөөгүй явсан байж сүүлд нь тэгж улаан цайн худлаа ярьдаг тэр кондуктор арай ч дээ..............өөрөөсөөө ичээсэй...
ер нь ганц тэр кондуктор гэлтгүй гайгүй албан тушаалтай гайгүй харагддаг хүмүүст ч бас тиймэрхүү новшийн гэхүү өрөвдөлтэй зан байхиймаа............
бардам зоригтойгоор үнэнээ хүлээвэл өөрт нь ч өрөөл бусдад нь ч хэрэгтэй ш дээ...........хэнд ч алдах үе байдаг. гэхдээ тэрийгээ хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй ................өөрийхөөрөө тас зүтгэлээ гээд тэр алдаа чин засагдахгүй гэж би боджийно. улам л бултайх болно.

2 comments:

  1. BUS-nd zygeer yavaad ajildaa ochih, oroi gertee harih ni ter odriin hamgiin aztai zyil yumdaa gej bodoh tohioldol gardag shyy

    ReplyDelete
  2. Чи очоод шууд хэлэхгүй. Өөдгүй зан гаргасан бус уу? Нүүрэн дээр нь үнэнийг нь шууд хэлэх хэрэгтэй.

    ReplyDelete