Saturday, October 31, 2009

үнэртэй ус түрхэхдээ



Анхилам үнэрийн соёлоос таньд:
  • хөлстэй үед үнэртэй усыг хэрэглэх нь хамгийн зохисгүй бөгөөд үнэр нь хүртэл анхилам сайхнаараа байж чадахгүй ээ......аажмаар эвгүй болж өөрчлөгдөнө. хамгийн тохиромжтой үе нь усанд орсныхоо дараа юмуу зөвхөн хувцсандаа түрхэх.
  • parfum буюу хурц, үнэр нь удаан гардаг усыг point болсон газартаа түрхэх. чихний ар болон хүзүү , энгэр гэхчлэн..........toilette ны ус зөөлөн, анхилам учир шугаман дарааллаар түрхэх......шугаман дараалал гэдэг нь хүзүү, бугуй, өвдөгний ар гэхчлэн .........cologne ус хэт зөөлөн үнэр нь хурдан гардаг учир бүх биедээ нилэнхүйд нь түрхэх нь тохиромжтой.
  • cologne усыг 20 см зайнаас шүршиж цацах нь үр дүнтэй.
  • parfum усыг гэрээсээ гарахаас 20 минутын өмнөөс цацах..........учир нь parfum усны оргил үнэр нь 20 минутын дараа байдаг.
орчуулсан.sk

үнэртэй усыг хаана түрхэх вэ.....?


Үнэртэй үсыг хаана түрхэхээс шалтгаалж үнэрийн үнэртэх байдал өөрчлөгдөж байдаг. Тэр нууцаас танлцуулбал:
  • чихний ард: хурц үнэртэй ус, eaux de parfum зэргийг хурууны үзүүрээр хөнгөхөн илж түрхэж өгнө. Тантай нилээд ойрхон байх үед үнэртэж эхэлнэ.
  • шилэн хүзүү орчим: бас л хурц үнэртэй ус түрхэхэд тохиромжтой газар.
  • үсний үзүүр: энэ үнэхээр тохиромжтой газар гэж хэлж болно шүү.....учир нь таны үс долгиолон намирах бүрт таны үнэртэй ус эргэн тойрондоо үнэрээ тараах болно.
  • энгэр: зүрхний хэсэгтээ ахиухан түрхэж өгөх бөгөөд анхилам зөөлөн үнэр байвал тохиромжтой. Энэ хэсгээс үнэртэх үнэр таньд өөрт тань хүртэл тааламжтай байх нь мэдээж.
  • waist буюу бэлхүүс: toilette, cologne усыг түрхвэл зөөлөн анхилам үнэртэх болно. Хоолонд болон үзвэр үзэхээр явах үед түрхэх тохиромжтой.
  • бугуйн хэсэг: энэ бол хамгийн тохиромжтой цэгүүдийн нэг шүү....та гарын хөдөлгөөн бүрээрээ үнэрээ түгээх болно.....
  • өвдөгний ар тал:spray төрлийн хөнгөн үнэртэй, шүршдэг ус түрхэх .....зун цаг илүү тохиромтой. Та хүзүү болон чихэндээ гоёлын зүйл зүүсэн бол гарын бугуйн хэсэг , өвдөгний ар 2 тоо үнэртэй ус түрхээрэй.
  • хурууны үзүүр:болзоо болон найзуудтайгаа уулзахдаа түрхэх нь тохиромжтой.
орчуулсан.sk

fragrant type ,,,,,,,,,,,,,,анхилуун үнэрийн төрөл





Үнэртэй ус нь тухайн үнэрээсээ шалтгаалж олон төрөл зүйлд хуваагддаг. Олон төрлийн үнэрийг хольж өвөрмөц үнэр гаргаж авах нь ч бий.Түүнийг ангилбал:

  • citrus буюу жүржийн төрөл: ихэвчлэн лемон болон далдуу модны үнэртэй eaux de cologne байх нь элбэг.
  • floral: зэрлэг сарнай, (jasmine) жасмин, suzuran (スズラン)гэх мэт цэцгүүдийн үнэр.
  • aldehyde: нийлмэл үнэр байдаг бөгөөд цэцгийн төрлийн хурц үнэрүүд зонхилно.
  • oriental: vanilla, myrrha, сүүний төрлийн үнэр болон байгалийн цэвэр үнэр.
  • woody: модорхог ургамлын үнэр зонхилдог бөгөөд ихэвчлэн эрэгтэй үнэртэй ус байдаг.
Өшөө олон нэр төрлүүд байдаг бөгөөд дээр дурьдсан нь гол төлөөлөгчид юм.

орчуулсан.sk

Үнэртэй ус үүссэн түүх



Манай эриний өмнөх 1850 онд грект анх үнэртэй усны эхлэлийг тавьсан гэж үздэг. Исламийн зах зээлд alcohol-г үйлдвэрлэх болсноор европын зах зээлд нэвтэрч alcohol -г үнэртэй усанд хэрэглэх болсон байна. Тэр үеийг хүртэл тосонд үнэр оруулан, үсний будганд бас үнэр оруулан ашигладаг байсан.

14-р зууны үед Унгарт нэрд гараад байсан rosemary-г түүхий эд болгон хамгийн анхны үнэртэй усыг гаргаж авсан. Тэр үеэс европт тархсан.

16-19-р зууны үед европт усанд орох нь өвчин тусах үндэс болдог гэсэн үзэл бодол ноёрхож байсан учраас биеийнхээ муухай үнэрийг дарахын тулд үнэртэй усыг ихээр хэрэглэдэг байжээ.

орчуулсан.sk

үнэртэй усны 3 үе шат


Үнэртэй усыг түрхсэнээс хойш хугацаа өнгөрөх тусам үнэр нь өөрчлөгддөг байна. Тухайн хугацаанаасаа шалтгаалж 3 үе шаттайгаар үнэрийн өөрчлөлт явагддаг.

  1. top note: үнэртэй усаа түрхснээс хойш 5 минутанд үнэртэх бөгөөд эхний энэ үедээ spicy буюу хурц мөртлөө чамин тансаг байна. Таны уйтгарласан сэтгэлд оч асаах болно.
  2. middle note: түрхснээс хойших 30 минутанд үнэртэх бөгөөд энэ үе бол хамгийн оргил гэгддэг.Учир нь тухайн үнэртэй усны хурц үнэр нь зөөлөн , улам анхилуун цэцгийн үнэртэй болж өгдөг.
  3. last note:3 дахь үе нь үнэртэй усаа түрхснээс хойших 3 цагийн дараа үнэртэх бөгөөд жимсний зөөлөн үнэрийг илтгэнэ. Таны төрөлх үнэр мэт шингэж өгсөн байх болно.
орчуулсан.sk

үнэртэй усны тухайд.......




Үнэртэй ус нь өөрийн найрлагаасаа шалтгаалж хэрэглэх тохиолдол ,зориулалт нь өөр өөр байдаг. Түүний найрлагад alcohol болон нэрмэл ус анхилуун үнэрийн охь зэрэг ордог байна. Охьны орцоос шалтгаалж тухайн үнэртэй усны үнэрээ удаан хадгалах чадвар нь тодорхойлогддог бөгөөд дотроо дөрөв хуваагддаг.
  1. Үнэртэй ус: охьны найрлага нь хамгийн их буюу 15%-25%, alcohol -ийн цэвэр орц нь 96%, үнэрээ удаан хадгалах чанар нь 5-7 цаг
    онцлог шинж : охьны найрлага их учир үнэрээ хамгийн удаан хадгалдаг. Хэт мэдрэмтгий биш , үнэртний ямар нэг харшилгүй хүнд тохирно. point болсон 4 газраа түрхэх.
    тохиромжтой үе: шөнийн гоёл.
  2. Eaux de parfum : охьны найрлага нь 10%-15% , alcohol -ийн цэвэр орц нь 85-90% , үнэрээ хадгалах чадвар нь 5 цаг орчим.
    онцлог шинж: үнэртэй ус шиг хүчтэй биш учраас 6 орчим газар багаханаар түрхэх. тохиромжтой үе: үдээс хойш.
  3. Eaux de toilette: охьны найрлага 5-10%, alcohol -ийн цэвэр орц 80-85% ,3 цаг орчим үнэрээ хадгална. онцлог шинж: хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд үнэр нь хүртэл шингэч сайтай байдаг. тохиромжтой үе:үдээс хойш
  4. Eaux de cologne : охьны хэмжээ 3-5%, alcohol 75-80%, үнэрээ хадгалах хугацаа нь хамгийн богино буюу 1 цаг юм. онцлог шинж: ихэнх найрлага нь нэрмэл ус болон alcohol учраас үнэрээ хадгалахдаа муу. Анхлан үнэртэй ус хэрэглэж байгаа хүмүүст тохиромжтой. тохиромжтой үе: үдээс өмнө.
орчуулсан.sk

welcome


Юуны түрүүнд блог нээх болсон шалтгаан нь хичээлтэй холбогдолтой байсан хэдий ч хүмүүсийн блогийг уншиж сонирхож үзэхэд блог бол тухайн хүнийг илтгэдэг нээлттэй орон зай юм шиг санагдсан.Тэр ч утгаараа би ч бас орон зайгаа бүрдүүлэхээр шиидсэн.

Хүн болгон өөрийн үзэл бодлоо тэр бүр илэрхийлээд байдаггүй, зарим нь бүр өөрийнхөө юу хүсдэг цаашид яах ёстойгоо мэддэггүй урсгалаараа явдаг хүмүүс олон байдаг. Харин блог хөтлөдөг хүмүүсийг ажиглаад байхад бүгд л өөрийн сонирхол юм уу эсвэл үзэл бодлоо илэрхийлсэн бичлэг бичсэн байдаг .

Миний блогийн тухайд уран яруу үгтэй сүрхий сүрхий нийтлэл бичиж чадахгүй учир та бүхний сонирхлыг татахаар сонин содон мэдээ мэдээллүүдийг хүргэх болно.........

та бүгдэд амжилт хүсье!

муур ихэвчлэн А бүлэг байдаг бол нохой ихэнх нь В бүлэг ...............!!!!!!!!!!!!



Хүмүүс л зөвхөн цусны бүлэгтэй биш амьтад хүртэл өөр өөр цусны бүлэгтэй байдаг. Нохой дийлэнх нь В бүлэг байдаг бол мууранд А бүлэг зонхилдог. А болон В бүлгийг харьцуулбал өвөл зун 2 л гэсэн үг ш дээ....тэгээд л муур нохой 2 үргэлж хүүхэлдэйн кинон дээр үргэлж л хэрэлдэж байдаг байх нээ...хэхэ.....

А бүлгийн хүмүүс их цэвэрч нямбай хүмүүс байдаг муурч бас цэвэрч шүү дээ.....ерөнхийдөө төстэй л юм. Ингээд бодоход цусны бүлгийн ерөнхий шинж чанар нь хүнд болон амьтанд адилхан байдаг юм....шиг.

Хүнтэй хамгийн ойр төрөл гэгддэг шанпанзэ нь А болон О бүлэгтэй. Горил ихэвлэн В хэдий ч А болон АВ бүлэг цөөн тооны байдаг. Харин орангүтанг А, В, АВ бүлэгт хуваагддаг. Гахайны 90% нь А, үлдсэн 10% нь О байдаг бол үхэр В байх нь олон.

орчуулсан.sk

цусны бүлгүүдийн хамгийн хамгийн


хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэнд нь хэлээгүй нь дээр вэ?

  1. В бүлэг: ууг нь өөрт нь сонирхолтой л биш бол тоодоггүй энэ бүлгийхэн өөрийнхөөрөө л бүхнийг хийх гэдэг . тиим болохоороо ч тэр үү нууц хадгалахдаа муу.........бусдад бас хэлсэн нь зөв гэж бодсон л бол тэгээд л цуурай шиг тархах болно.
  2. А бүлэг: зарчимч гэж хэлэгдэг А бүлгийнхэн хэнд ч битий хэлээрэй гэж өөрт нь итгэж ярьж байна гэдгийг ухаардаг ч тэрхэн мөчид яагаад ч юм яахаа мэдэхээ болин хэн нэгэнд хэнд ч битий хэлээрэй гээд ярьж эхэлдэг.
  3. АВ бүлэг: тэр болгон хүний нууц болон чухал яриаг сонсохыг хүсдэггүй. сонссон тохиолдолд яаж ч байсан тийм сайн зөвлөгөө өгч танд туслахгүй.
  4. О бүлэг: хэнд ч юу ч хэлэхгүй гэж шийдсэн л бол хэнд ч юу ч ярихгүй байж чадах бөгөөд итгэл хүлээхдээ сайн.

ямарч газар ямарч нөхцөлд хэнэггүй унтаж чаддаг нь.............?

  1. В бүлэг: онгоцонд,автобусанд , ямарч газар эвээ олоод тухтайхан өөрийгөө амраан унтаж чаддаг.Намайг хэн юу гэж бодох нь хамаагүй нойр хүрээд байгаам чинь ......
  2. О бүлэг: орондоо л биш бол яасан ч сайхан амарч чадахгүй гэж боддог хэдий ч тухаа олоод хэвтсэн л бол 3 секундын дараа унтцан л байдаг......ямарч чимээ шуугиан түүнийг шууд сэрээж чадахгүй......
  3. А бүлэг: мэдрэмтгий болохоороо ч тэр үү жоохон чимээнд л нойр нь сэргэдэг.......орондоо ороод яасан ч шууд унтаж чаддаггүй, хурдан унтахгүй бол болохгүй маргааш өглөө эрт босох ёстой гэж бодсоор нэг мэдэхэд өглөөг угтдаг.
  4. АВ бүлэг : дасан зохицсон газар нь өөрчлөгдвөл яасан ч тайван нойрсож чаддаггүй. тийм учраас унтахгүй байсан нь дээр гэж бодон өөрийгөө зугаацуулах ямар нэг зүйл олж хийдэг.

салсан хэдий ч хэн нь хурдан буцаж нийлдэг вэ?

  1. В бүлэг: салсан ч гэсэн харьцаагаа тэр чигт нь тасалдаггүй. найз болж үлддэг бөгөөд тэр нь улам гүнзгийрсээр буцаж нийлэх олон байдаг.
  2. А бүлэг: салсан хэдий ч буцаж нийлье гэсэн саналаас хэзээ ч буцдаггүй.
  3. АВ бүлэг: нэгэнтээ салсан юм чинь гээд тоодоггүй. гэхдээ сэтгэлийг нь хөдөлгөж чадвал буцаж нийлдэг.
  4. О бүлэг: хэрвээ нэг л салсан бол бүх холбоогоо шууд л тасалдаг. бардам зантай учир буцаж нийлье гэсэн ч нийлэх нь үнэхээр ховор.

олон зүйл давхцсан үед хурдан сандралд ордог нь...?

  1. А бүлэг: ажлууд нь давхцан ,хийх зүйл нь овоорсон үед юу ч бүтэхгүй юм гэсээр сэтгэлээр унах нь хурдан . өөрийн чадамжаа зөв хувиарлах тал дээр тааруухан учраас сандралд орж бухимдах нь их байдаг. тэр ч утгаараа стрэсст орох нь элбэг.
  2. АВ бүлэг: олон зүйл давхцсан үедээ бухимдаж эхэлдэг бөгөөд эргэн тойрныхондоо уурлаж цухалддаг.
  3. В бүлэг: нэг л зүйлд анхаарлаа хандуулдаг энэ бүлгийнхэн олон зүйлийг нэг дор амжуулах тохиолдолд шууд л бууж өгөх бөгөөд ядаргаатай санагдвал за за дараа л болъё гээд хэнэггүйхэн зугатдаг..
  4. О бүлэг: ажилдаа дарагдаад хэцүү байдалд орсон ч сандардаггүй. өөрөө үнэхээр хийж дуусахгүйгээ мэдвэл шууд л эргэн тойрныхноосоо тусламж гуйдаг....завгүй байх тусмаа улам ихийг хийж чаддаг хүмүүс байдаг.
орчуулсан.sk



цусны бүлгээр өөрийгөө тодорхойлох





та цусны бүлгээ мэдэх үү........?

монголд энэ сэдэв тийм ч чухал ач холбогдолтой байдаггүй ..Гэвч дэлхийн бусад улс орнууд бүр онцолж хэлбэл японд цусны бүлгээ мэдэж байх нь ихээхэн ач холбогдолтой байдаг.Ажилд орох ярилцлаганд хүртэл заавал асуух нь мэдээж, гэхдээ цусны бүлгээс нь шалтгаалж ажилд авах үгүйгээ шийднэ гэсэн үг биш шүү.......зүгээр л гэхүүдээ тэр асуулт заншил хэв маяг болчихсон байдагтай холбоотой юм шиг,,,,,,,, таныг ямархуу зан төлөвтэй хүн бэ гэдгийг чинь жоохон ч гэсэн мэдэж өөрийн төсөөлөлтэй болох нэг арга ч юм шиг.....мэдээж гэнэтийн осол гарвал шаардлагатай байх нь ойлгомжтой...тийм ч учраас бүгд л танилцаад тэр дороо биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр заавал асуух л болно.

тантай хэр адил төстэй байна.....гэдгийг та өөрөө нягталж үзээрэй!!!!!

ерөнхий төлөв, зан чанарын тухай

  • А бүлэг: энэ бүлгийн хүмүүс ярианы сэдвээсээ үргэлж хазайж буюу тойруу замаар ярьдаг онцлогтой. Яг чухал хэлэх зүйлээ ярианыхаа төгсгөлд нь дүгнэлт маягаар хэлэх нь элбэг.
  • аливаа зүйлийг логикоор сэтгэхдээ муу ч гэсэн бодит байгаа зүйлийг загварчлах ,сэргээн засварлахдаа сайн байдаг.
  • мэдрэмтгий
  • өөрийнхөөрөө зүтгэдэггүй бусдын бодол санаанд тааруулан хүлээцтэй ханддаг.
  • туршлага хуримтлуулахдаа сайн болохоор ч тэр үү нэг алдаагаа дахин давтах нь ховор.
  • В бүлэг: тэд өөрийнхөө сонирхлыг татсан зүйлд анхаарлаа хандуулдаг учир эргэн тойрноо болон бусад зүйлсийг тоодоггүй. .......сонирхож үзье гэж ч боддогүй.......нэг зүйлдээ хэт автамтгай улс.
  • логик сэтгэхүй өндөртэй.
  • нэг шийдсэн л бол хэзээ ч өөрчлөгдөхөөргүй хатуу байр суурьтай....тийм ч болохоороо тэр үү эрх дураараа, амиа хичээсэн, зөрүүд гэж бусдад хэлэгдэх нь олон.
  • өөдрөг үзэлтэй.
  • үргэлж өмнөө зорилготой байдаг төдийгүй тэрийгээ чадварлагаар биелүүлж чаддаг.
  • О бүлэг: хэнэгүй юм шиг байдаг ч өөрийн үзэл бодолдоо үнэнч.... тэр утгаараа зөрүүд .
  • хэний ч сэтгэлээ нээсэн яриаг чадварлагаар сонсдог хэдий ч сонирхолгүй зүйлээ нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байдаг. сүүлд нь санах ч үгүй....
  • хүмүүст зааварлах болон хүмүүсээр зааварлуулах дургүй.
  • өөрийн үзэл бодлоо тэр бүр илэрхийлдэггүй.
  • хүмүүст гэнэтийн бэлэг барихдаа чадварлаг....романтик хүмүүс.
  • АВ бүлэг: А болон В бүлэгтэй ерөнхийдөө төстэй.
  • холимог гэхээсээ илүү өвөрмөц зан төрхтэй хүмүүс байдаг.
  • шийдвэрээ юу ч болоогүй юм шиг зоригтойгоор өөрчилдөг бөгөөд бусдад хувирамтгай гэж хэлүүлэх нь бий.
  • хүмүүсээс зайгаа барих тохиолдол их байдаг.
  • урлаг болон судалгааны зүйлд ололт амжилт олох нь элбэг . энэ нь хөдөлмөрийн бүтээмж өндөртэй чадамж сайтай байдагтай нь холбоотой байх.
орчуулсан.sk