Wednesday, December 2, 2009

20 жилийн дараах би буюу my vision

20 жилийн дараах би буюу MY VISION
"VISION" бол япон хэлэнд маш олон утгыг илэрхийлдэг ч хамгийн гол утга нь зүрхэндээ зурах дүрс гэсэн утгыг илэрхийлэх ханз байлаа. Түүнийг утгачлавал мэдээж төсөөлөл гэх утгыг илэрхийлнэ. Энэ тайлбарыг уншаад ЛЕОНАРДО ДА ВИНЧийн хэлсэн үгийг санасан юм. <Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур > гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө зурсаар 20 жилийн дараах би ямар байх бол.....?
Хүссэнээрээ амьдрах амархан байсан бол бүгд л өөрийн диваажиндаа байх байсан биз. Гэвч амьдралын шалгуурт зарим нэг нь бүдэрдэг. Өөрөөр хэлбэл хэцүү бэрхийг даван туулах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй хэсэг хүмүүс байдаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл, зорилготой, эрч хүчтэй амьдарч чадвал өөрийн хүссэн зүйлдээ нүүр бардам хүрж чадах юм шиг. Чадах ч болно. Миний ирээдүй миний гарт л байгаа. Дэлхий маргааш сөнөчихгүй бол өөрийн хүссэнээрээ өөрчилж, хүссэнээрээ зурж , зохиож болно.
20 жилийн дараах би мэдээж 38 тай одоогоор аавынхаа насанд л байх нь. Залуу насны хөгшин үе, өтлөх насны залуу үе гэгдэх энэ үедээ ид хийж бүтээж байх биз.
20 жилийн дараах би энэ эссэгээ уншаад өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг болон, хэр их мэдлэгтэй , чадвартай сэтгэгч болсноо мэдрэх биз. Бас оюутан цагаа дурсан хэсэг зуурын баяр баясгалантай мөчийг мэдрэх байх. Үргэлж оргил өөд тэмүүлж, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг өөдрөг зан минь харин хэвээрээ байж мэднэ. 20 жилд хүн битий хэл дэлхий хүртэл өөрчлөгдөнө шүү дээ. Тэр үеийг би мэдэхийг , төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ирээдүйгээ мэдчихвэл утгагүй шиг өөрийнхөө амьдралыг төсөөлөөд тэр хэв маягтаа баригдчихвал бүр ч онцгүй. Учир нь амьдрал тэр чигтээ “SURPRISE” -ээр дүүрэн байдагт оршино.
Гэхдээ амьдралын урсгалаар явна гэсэн үг биш шүү. Түүнийг даван туулж, аз туршин, гайхамшиг дундуур диваажингаа зурж алхана гэсэн үг. 
Зарим хүмүүс хувь тавилан минь бүхнийг шийднэ гэж итгэсээр хөлгүй далайд салтайгаа цуг хөвж яваа мэт амьдардаг. Энэ бол буруу. Хувь тавилан биш та өөрөө шийдэгч байх хэрэгтэй. Түүнийхээ тулд хөдөлмөрлөснөөрөө та өөрийгөө хэн гэдгээ өөрөө ч ухаарна, бусдад ч илэрхийлэх болно гэж би боддог.
Эцэст нь хэлэхэд ИТГЭЛ, ЗОРИГ, УХААРЛАА бийрэндээ түрхээд амьдралын цаасан дээр өөрийнхөө мөрийг өөрийхөөрөө зур.

монголын түүхийн цагаан толбо

Монголын түүхийн цагаан толбо
Энгийн байгаа утга нь зүгээр л нэг цагаан толбо. Ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй, ямар ч утгагүй гэхэд болохоор сүүний ч юмуу, будагны ч юм уу цагаан толбо хэдий ч түүхийн сэдэвтэй холбогдолтой болоод ирэхээр асар их утга агуулах энэ үг тодорхой бус гэж утгачлан тайлбарлагддаг. Харин би тодорхой бус гэдгийн оронд нууцлаг гэж нэрлэхээр шийдлээ. Ингээд бодоод үзэхээр тэр нууцлаг зүйлийг хэн нэгэн нь мэдэж л байх ёстойдоо гэж бодон өөрийн эрхгүй цаг хугацааны машин л надад хэрэгтэйг сайн ойлголоо. Огт боломжгүй зүйл биш гэдгийг Эйнштэйн хүртэл хэлсэн шүү дээ. Бид тэнгэрийн одыг хараад сансарын гэрэлт биет гэж ярьдаг ч яг үнэндээ болоод өнгөрсөн цаг хугацааг харж байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод өгсөн. Ингээд бодоод үзэхээр тэр үед камер буюу видео бичлэг хийгч байсан бөгөөд, тэр үеийг тэр чигт нь бичлэгт буулгасан бол бодит нотолгоо болж энэ бол монголын түүх гээд хэлэхсэн. Даанч харамсалтай нь хэн нэгний өөрийн үзэл бодлоор бичиж үлдээсэн хэдэн гар бичмэлийг монголын түүх гэж нэрлээд байгаа. Тийм учраас түүх тэр чигтээ цагаан толбо гэж би боддог. Цаг хугацаагаар аялаад бүгдийг нь харчихвал цагаан толбыг нь хар эсвэл, нууц биш болгож болох юм шиг.
Санамсаргүйгээр олсон нэг жишээ дурьдахад : найзтайгаа дүүгийнхээ нэрийг эмэгтэй нэр үү, эрэгтэй нэр үү гэж их маргалдсаны эцэст монголын түүхэнд ХҮСЛЭН нэртэй хаан байсныг мэдсэнээр яалт ч гүй миний зөв болох нь батлагдлаа. Гэвч түүхийн хичээл дээр , ер нь түүхийн номонд Хүслэн хааны тухай тод тусгагдаагүй байдаг. Өлзийт төмөр хааны ах Дарамбал Жежү арал дахь монголын цэргийн захирагчаар ажиллаж байхад нь түүний хүү Хайсан 1298 онд Ки Ван Ку хатантай гэрлэсэн хэдий ч хүү төрөхгүй байсан учир Хайсан 5 давхар суврага босгуулж байсан бөгөөд түүний дараа Хүслэн хаан төрсөн гэх домог яриа байдаг. Тэр сүмийг “Болор сүм” гэж нэрлэдэг бөгөөд одоо Жежүд туурь нь байдаг байна. Ингэж солонгост нутаглах болсон шалтгаан нь Тогоонтөмөр хаанаас үүдэлтэй гэдэг. Учир нь бага насандаа солонгост цөлөгдөж байжээ. Энэ тухай монголын түүхийн ямар нэг баримтанд дурьдаагүй байдаг мөртлөө солонгост гадаад бодлого баримталж байсан гэх баримт байдаг байна. Энэ мэтчилэн түүхийн цагаан толбо хязгааргүй олон байгаа.
Монголын түүхийн цагаан толбыг арай өөр өнцгөөс харж үзвэл атомууд нийлж молекул бүтээдгийн адилаар монгол үндэстэн хүн бүрийн амьдралын түүх монголын түүхийг бүрэлдүүлж болох юм шиг санагдлаа. Миний амьдралын түүх бусад хэн нэгний хувьд мэдээж цагаан толбо. Тэгвэл миний эсвэл хэн нэгний амьдралын түүхийн цагаан толбоос монголын түүхийн цагаан толбо үүсэлтэй гэх үзэл санаа минь тийм ч боломжгүй зүйл биш гэж би бодож байна. Бид бие биенийхээ амьдралын түүхийг тодорхой мэддэггүй гэдгээр тайлбарлагдаж болох юм.

Wednesday, November 4, 2009

эх оронч эмээ


хийх умгүй зурагт харангаа сувгаа сольж байтал нэг суваг дээр зам засвараас болж буй замын түгжирээний тухай хүмүүсийн ярилцлага гарч байлаа.......тиймэрхүү зүйл д нээх сонирхолгүй ч гэлээ яагаад ч юм анхааралтай сонслоо....(магадгүй өглөө нь хичээлээсээ хочрох шахам замын түгжирээнд бухимдсан болохоор тэр байх)........бараг бүгд шахуу хүндрэлтэй байна, аль болох хурдан дуусгах хэрэгтэй гэх зэргээр, бухимдангүй хэлж байсан бөгөөд зарим нэг хэсэг нь одоо яалтай ч билээ дасан зохицохоос яахав гэж байлаа.
гэтэл нэг эмээ зам засвар бол эх орны минь хөгжил рүү алхаж буй нэг алхам юм, энэ нь д бухимдах биш өөрсдөө цагаа зохицуулаад явах л хэрэгтэй , бас энэ засварын дараа бид сайхан зам хэрэглэх болно ш дээ....гэж хэллээ.....(би ч өглөө тэгтлээ бухимдсандаа ичих шиг л болсон шүү)
үнэхээр л тэр эмээгийн хэлсэн үг яалт ч гүй үнэн ш дээ......тэр өдрөөс хойш замын түгжрээнд бухимдахаа больсон шүү........хэхэ

автобусны кондуктор


хэд хоногийн өмнө нээх сонин гэхэд хаашаа юм бэ дээ......гэхдээ дургүй хүрмээр тэнэг зүйл олж харлаа.....
хичээлээ тараад харихаар автобусанд явж байтал өмнө нь байдаг үгүйг нь ч мэддэггүй байсан билетний шалгалттай таарсийм даа........хэхэ
автобсанд байсан бүх хүнийг шалгаж байв....тэгтэл нэг оюутанд билет байсангүй ээ......шалгагч чи визагүй мөртлөө билетгүй учраас торгуультай гэв. гэтэл нөгөө оюутан би мөнгөө төлсөн ч билет өгөөгүй ш дээ гэлээ..........(би тэр оюутантай нэг буудлаас суусан бөгөөд миний дэргэд нээрээ мөнгөө төлсөн боловч билет өгөөгүй ..м даа... ) харин автобусны кондуктор учиргүй аймар уурлаж чи юу гээд худлаа яриад байгаан гээл загнаж эхлэв......(би хамгийн хойно сууцан харж байсан ч гэсэн билет өгөөгүй ш дээ чи гэж хэлмээр байвч олон хүн байсиймаа, намайг ч сонсохгүй байсан биз, )

тэгээд ч автобус зогсож бүх хүмүүс бужигнаж бүгд шахуу би ч бас буусан.......
тэр хүүхдийг билетээ гэхэд нь өгөөгүй явсан байж сүүлд нь тэгж улаан цайн худлаа ярьдаг тэр кондуктор арай ч дээ..............өөрөөсөөө ичээсэй...
ер нь ганц тэр кондуктор гэлтгүй гайгүй албан тушаалтай гайгүй харагддаг хүмүүст ч бас тиймэрхүү новшийн гэхүү өрөвдөлтэй зан байхиймаа............
бардам зоригтойгоор үнэнээ хүлээвэл өөрт нь ч өрөөл бусдад нь ч хэрэгтэй ш дээ...........хэнд ч алдах үе байдаг. гэхдээ тэрийгээ хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй ................өөрийхөөрөө тас зүтгэлээ гээд тэр алдаа чин засагдахгүй гэж би боджийно. улам л бултайх болно.

Tuesday, November 3, 2009

бухимдал


хэдэн оймс илүү илээсэн гэдгээрээ түрүү барьж хүнийг доромжилдог, өөргийхөөрөө зүтгэдэг монголчуудын үзэл бодлыг яах вэ?..................үнэхээр л бухимдах юм.
хүнийг үгийг хүлээцтэй ч сонсож чадахгүй.........би чамаас илүү ахмад учраас миний л зөв чи сурагч учраас чиний буруу гэж байгаа м шиг хүнтэй харьцах ийн ....(ахмад гэхээрээ л өөрийхөө зөв гэж боддог юм шигээ)
ууг нь миний бодлоор ахмад байх тусмаа намбатай ухаалаг хүлээцтэй, үлгэр дууриалалтай, хэнийг ч ялгалгүй харьцах ёстой биш гэж үүүү??????? (ядаж байхад харьцааны соёл ч байхгүй, гайгүйл ажил хийдэг юм байж........)
хүнийг яриа үзэл бодлыг нь сонсоочгүй байж л хэл амаар доромжлох гээл хэрүүл хийх гээл дайрчих юмааа.......хэрүүл хийхээр л ялна гэж боддий мүү хаашаа ийн........
ууг нь тийм биш ш дээ.....ярь гэж ам заяасан гэдэг шиг сайхан ярилцаал ойлголцох хэрэгтэй гэж би боддог. өөрийнхөө бурууг ч хүлээж чаддаггүй ...тийм сонин болцон энэ зарим нэг хүмүүсийг яахууууууууууууу???????????
яагаад гадныхан шиг соёолтой боловсролтой, чөлөөт, байж болдоггүй н бэ????

энэ л нэг хавьчигдсан үзэл бодлоосоо салахаа байцан......... оюутан гэхээр л дээрэлхий гэж боддий мүү даа...............гэхдээ нэг юм хэлэхэд залуу насны хамгийн эрч хүчтэй цаг оюутан цаг юм шүү. юуг ч хийж бүтээж чадна. ......оргил луугаа тэмүүлж багаа бид л нийгэмээ сайхан авч явах ёстой:::: тэгэхэд тэр нь д туслаад дэмжээд өгөхийнхөө оронд улам доош нь зулгааж байгаа тэр л хүмүүс өөрсдөөсөө ичих цаг ирэх л болно. эцэст нь хэлэхэд та нар оргилоосоо бууж яваа гэдгээ санах л хэрэгтэй. (та нарыг юу г ч хийж бүтээж чадахаа байцан гэсэн утгаар хэлээгүйм шүү........залуу нас бол эрч хүчээр дүүрэн гэсэн л санаа юм даа.)
хэлэх гэснээ хэлэх л болно.

Saturday, October 31, 2009

үнэртэй ус түрхэхдээ



Анхилам үнэрийн соёлоос таньд:
  • хөлстэй үед үнэртэй усыг хэрэглэх нь хамгийн зохисгүй бөгөөд үнэр нь хүртэл анхилам сайхнаараа байж чадахгүй ээ......аажмаар эвгүй болж өөрчлөгдөнө. хамгийн тохиромжтой үе нь усанд орсныхоо дараа юмуу зөвхөн хувцсандаа түрхэх.
  • parfum буюу хурц, үнэр нь удаан гардаг усыг point болсон газартаа түрхэх. чихний ар болон хүзүү , энгэр гэхчлэн..........toilette ны ус зөөлөн, анхилам учир шугаман дарааллаар түрхэх......шугаман дараалал гэдэг нь хүзүү, бугуй, өвдөгний ар гэхчлэн .........cologne ус хэт зөөлөн үнэр нь хурдан гардаг учир бүх биедээ нилэнхүйд нь түрхэх нь тохиромжтой.
  • cologne усыг 20 см зайнаас шүршиж цацах нь үр дүнтэй.
  • parfum усыг гэрээсээ гарахаас 20 минутын өмнөөс цацах..........учир нь parfum усны оргил үнэр нь 20 минутын дараа байдаг.
орчуулсан.sk

үнэртэй усыг хаана түрхэх вэ.....?


Үнэртэй үсыг хаана түрхэхээс шалтгаалж үнэрийн үнэртэх байдал өөрчлөгдөж байдаг. Тэр нууцаас танлцуулбал:
  • чихний ард: хурц үнэртэй ус, eaux de parfum зэргийг хурууны үзүүрээр хөнгөхөн илж түрхэж өгнө. Тантай нилээд ойрхон байх үед үнэртэж эхэлнэ.
  • шилэн хүзүү орчим: бас л хурц үнэртэй ус түрхэхэд тохиромжтой газар.
  • үсний үзүүр: энэ үнэхээр тохиромжтой газар гэж хэлж болно шүү.....учир нь таны үс долгиолон намирах бүрт таны үнэртэй ус эргэн тойрондоо үнэрээ тараах болно.
  • энгэр: зүрхний хэсэгтээ ахиухан түрхэж өгөх бөгөөд анхилам зөөлөн үнэр байвал тохиромжтой. Энэ хэсгээс үнэртэх үнэр таньд өөрт тань хүртэл тааламжтай байх нь мэдээж.
  • waist буюу бэлхүүс: toilette, cologne усыг түрхвэл зөөлөн анхилам үнэртэх болно. Хоолонд болон үзвэр үзэхээр явах үед түрхэх тохиромжтой.
  • бугуйн хэсэг: энэ бол хамгийн тохиромжтой цэгүүдийн нэг шүү....та гарын хөдөлгөөн бүрээрээ үнэрээ түгээх болно.....
  • өвдөгний ар тал:spray төрлийн хөнгөн үнэртэй, шүршдэг ус түрхэх .....зун цаг илүү тохиромтой. Та хүзүү болон чихэндээ гоёлын зүйл зүүсэн бол гарын бугуйн хэсэг , өвдөгний ар 2 тоо үнэртэй ус түрхээрэй.
  • хурууны үзүүр:болзоо болон найзуудтайгаа уулзахдаа түрхэх нь тохиромжтой.
орчуулсан.sk