Saturday, October 31, 2009

үнэртэй усыг хаана түрхэх вэ.....?


Үнэртэй үсыг хаана түрхэхээс шалтгаалж үнэрийн үнэртэх байдал өөрчлөгдөж байдаг. Тэр нууцаас танлцуулбал:
  • чихний ард: хурц үнэртэй ус, eaux de parfum зэргийг хурууны үзүүрээр хөнгөхөн илж түрхэж өгнө. Тантай нилээд ойрхон байх үед үнэртэж эхэлнэ.
  • шилэн хүзүү орчим: бас л хурц үнэртэй ус түрхэхэд тохиромжтой газар.
  • үсний үзүүр: энэ үнэхээр тохиромжтой газар гэж хэлж болно шүү.....учир нь таны үс долгиолон намирах бүрт таны үнэртэй ус эргэн тойрондоо үнэрээ тараах болно.
  • энгэр: зүрхний хэсэгтээ ахиухан түрхэж өгөх бөгөөд анхилам зөөлөн үнэр байвал тохиромжтой. Энэ хэсгээс үнэртэх үнэр таньд өөрт тань хүртэл тааламжтай байх нь мэдээж.
  • waist буюу бэлхүүс: toilette, cologne усыг түрхвэл зөөлөн анхилам үнэртэх болно. Хоолонд болон үзвэр үзэхээр явах үед түрхэх тохиромжтой.
  • бугуйн хэсэг: энэ бол хамгийн тохиромжтой цэгүүдийн нэг шүү....та гарын хөдөлгөөн бүрээрээ үнэрээ түгээх болно.....
  • өвдөгний ар тал:spray төрлийн хөнгөн үнэртэй, шүршдэг ус түрхэх .....зун цаг илүү тохиромтой. Та хүзүү болон чихэндээ гоёлын зүйл зүүсэн бол гарын бугуйн хэсэг , өвдөгний ар 2 тоо үнэртэй ус түрхээрэй.
  • хурууны үзүүр:болзоо болон найзуудтайгаа уулзахдаа түрхэх нь тохиромжтой.
орчуулсан.sk

1 comment: