Saturday, October 31, 2009

цусны бүлгээр өөрийгөө тодорхойлох





та цусны бүлгээ мэдэх үү........?

монголд энэ сэдэв тийм ч чухал ач холбогдолтой байдаггүй ..Гэвч дэлхийн бусад улс орнууд бүр онцолж хэлбэл японд цусны бүлгээ мэдэж байх нь ихээхэн ач холбогдолтой байдаг.Ажилд орох ярилцлаганд хүртэл заавал асуух нь мэдээж, гэхдээ цусны бүлгээс нь шалтгаалж ажилд авах үгүйгээ шийднэ гэсэн үг биш шүү.......зүгээр л гэхүүдээ тэр асуулт заншил хэв маяг болчихсон байдагтай холбоотой юм шиг,,,,,,,, таныг ямархуу зан төлөвтэй хүн бэ гэдгийг чинь жоохон ч гэсэн мэдэж өөрийн төсөөлөлтэй болох нэг арга ч юм шиг.....мэдээж гэнэтийн осол гарвал шаардлагатай байх нь ойлгомжтой...тийм ч учраас бүгд л танилцаад тэр дороо биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр заавал асуух л болно.

тантай хэр адил төстэй байна.....гэдгийг та өөрөө нягталж үзээрэй!!!!!

ерөнхий төлөв, зан чанарын тухай

  • А бүлэг: энэ бүлгийн хүмүүс ярианы сэдвээсээ үргэлж хазайж буюу тойруу замаар ярьдаг онцлогтой. Яг чухал хэлэх зүйлээ ярианыхаа төгсгөлд нь дүгнэлт маягаар хэлэх нь элбэг.
  • аливаа зүйлийг логикоор сэтгэхдээ муу ч гэсэн бодит байгаа зүйлийг загварчлах ,сэргээн засварлахдаа сайн байдаг.
  • мэдрэмтгий
  • өөрийнхөөрөө зүтгэдэггүй бусдын бодол санаанд тааруулан хүлээцтэй ханддаг.
  • туршлага хуримтлуулахдаа сайн болохоор ч тэр үү нэг алдаагаа дахин давтах нь ховор.
  • В бүлэг: тэд өөрийнхөө сонирхлыг татсан зүйлд анхаарлаа хандуулдаг учир эргэн тойрноо болон бусад зүйлсийг тоодоггүй. .......сонирхож үзье гэж ч боддогүй.......нэг зүйлдээ хэт автамтгай улс.
  • логик сэтгэхүй өндөртэй.
  • нэг шийдсэн л бол хэзээ ч өөрчлөгдөхөөргүй хатуу байр суурьтай....тийм ч болохоороо тэр үү эрх дураараа, амиа хичээсэн, зөрүүд гэж бусдад хэлэгдэх нь олон.
  • өөдрөг үзэлтэй.
  • үргэлж өмнөө зорилготой байдаг төдийгүй тэрийгээ чадварлагаар биелүүлж чаддаг.
  • О бүлэг: хэнэгүй юм шиг байдаг ч өөрийн үзэл бодолдоо үнэнч.... тэр утгаараа зөрүүд .
  • хэний ч сэтгэлээ нээсэн яриаг чадварлагаар сонсдог хэдий ч сонирхолгүй зүйлээ нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байдаг. сүүлд нь санах ч үгүй....
  • хүмүүст зааварлах болон хүмүүсээр зааварлуулах дургүй.
  • өөрийн үзэл бодлоо тэр бүр илэрхийлдэггүй.
  • хүмүүст гэнэтийн бэлэг барихдаа чадварлаг....романтик хүмүүс.
  • АВ бүлэг: А болон В бүлэгтэй ерөнхийдөө төстэй.
  • холимог гэхээсээ илүү өвөрмөц зан төрхтэй хүмүүс байдаг.
  • шийдвэрээ юу ч болоогүй юм шиг зоригтойгоор өөрчилдөг бөгөөд бусдад хувирамтгай гэж хэлүүлэх нь бий.
  • хүмүүсээс зайгаа барих тохиолдол их байдаг.
  • урлаг болон судалгааны зүйлд ололт амжилт олох нь элбэг . энэ нь хөдөлмөрийн бүтээмж өндөртэй чадамж сайтай байдагтай нь холбоотой байх.
орчуулсан.sk

1 comment:

  1. Би их л чухал цустай хүн юм байна.

    ReplyDelete