Saturday, October 31, 2009

цусны бүлгүүдийн хамгийн хамгийн


хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэнд нь хэлээгүй нь дээр вэ?

  1. В бүлэг: ууг нь өөрт нь сонирхолтой л биш бол тоодоггүй энэ бүлгийхэн өөрийнхөөрөө л бүхнийг хийх гэдэг . тиим болохоороо ч тэр үү нууц хадгалахдаа муу.........бусдад бас хэлсэн нь зөв гэж бодсон л бол тэгээд л цуурай шиг тархах болно.
  2. А бүлэг: зарчимч гэж хэлэгдэг А бүлгийнхэн хэнд ч битий хэлээрэй гэж өөрт нь итгэж ярьж байна гэдгийг ухаардаг ч тэрхэн мөчид яагаад ч юм яахаа мэдэхээ болин хэн нэгэнд хэнд ч битий хэлээрэй гээд ярьж эхэлдэг.
  3. АВ бүлэг: тэр болгон хүний нууц болон чухал яриаг сонсохыг хүсдэггүй. сонссон тохиолдолд яаж ч байсан тийм сайн зөвлөгөө өгч танд туслахгүй.
  4. О бүлэг: хэнд ч юу ч хэлэхгүй гэж шийдсэн л бол хэнд ч юу ч ярихгүй байж чадах бөгөөд итгэл хүлээхдээ сайн.

ямарч газар ямарч нөхцөлд хэнэггүй унтаж чаддаг нь.............?

  1. В бүлэг: онгоцонд,автобусанд , ямарч газар эвээ олоод тухтайхан өөрийгөө амраан унтаж чаддаг.Намайг хэн юу гэж бодох нь хамаагүй нойр хүрээд байгаам чинь ......
  2. О бүлэг: орондоо л биш бол яасан ч сайхан амарч чадахгүй гэж боддог хэдий ч тухаа олоод хэвтсэн л бол 3 секундын дараа унтцан л байдаг......ямарч чимээ шуугиан түүнийг шууд сэрээж чадахгүй......
  3. А бүлэг: мэдрэмтгий болохоороо ч тэр үү жоохон чимээнд л нойр нь сэргэдэг.......орондоо ороод яасан ч шууд унтаж чаддаггүй, хурдан унтахгүй бол болохгүй маргааш өглөө эрт босох ёстой гэж бодсоор нэг мэдэхэд өглөөг угтдаг.
  4. АВ бүлэг : дасан зохицсон газар нь өөрчлөгдвөл яасан ч тайван нойрсож чаддаггүй. тийм учраас унтахгүй байсан нь дээр гэж бодон өөрийгөө зугаацуулах ямар нэг зүйл олж хийдэг.

салсан хэдий ч хэн нь хурдан буцаж нийлдэг вэ?

  1. В бүлэг: салсан ч гэсэн харьцаагаа тэр чигт нь тасалдаггүй. найз болж үлддэг бөгөөд тэр нь улам гүнзгийрсээр буцаж нийлэх олон байдаг.
  2. А бүлэг: салсан хэдий ч буцаж нийлье гэсэн саналаас хэзээ ч буцдаггүй.
  3. АВ бүлэг: нэгэнтээ салсан юм чинь гээд тоодоггүй. гэхдээ сэтгэлийг нь хөдөлгөж чадвал буцаж нийлдэг.
  4. О бүлэг: хэрвээ нэг л салсан бол бүх холбоогоо шууд л тасалдаг. бардам зантай учир буцаж нийлье гэсэн ч нийлэх нь үнэхээр ховор.

олон зүйл давхцсан үед хурдан сандралд ордог нь...?

  1. А бүлэг: ажлууд нь давхцан ,хийх зүйл нь овоорсон үед юу ч бүтэхгүй юм гэсээр сэтгэлээр унах нь хурдан . өөрийн чадамжаа зөв хувиарлах тал дээр тааруухан учраас сандралд орж бухимдах нь их байдаг. тэр ч утгаараа стрэсст орох нь элбэг.
  2. АВ бүлэг: олон зүйл давхцсан үедээ бухимдаж эхэлдэг бөгөөд эргэн тойрныхондоо уурлаж цухалддаг.
  3. В бүлэг: нэг л зүйлд анхаарлаа хандуулдаг энэ бүлгийнхэн олон зүйлийг нэг дор амжуулах тохиолдолд шууд л бууж өгөх бөгөөд ядаргаатай санагдвал за за дараа л болъё гээд хэнэггүйхэн зугатдаг..
  4. О бүлэг: ажилдаа дарагдаад хэцүү байдалд орсон ч сандардаггүй. өөрөө үнэхээр хийж дуусахгүйгээ мэдвэл шууд л эргэн тойрныхноосоо тусламж гуйдаг....завгүй байх тусмаа улам ихийг хийж чаддаг хүмүүс байдаг.
орчуулсан.sk



1 comment:

  1. Гайхалтай. Их л сонирхолтой мэдээлэл байна. Хамгийн сонин нь надтай яагаад ингэж таараад байна?

    ReplyDelete