Saturday, October 31, 2009

үнэртэй усны тухайд.......




Үнэртэй ус нь өөрийн найрлагаасаа шалтгаалж хэрэглэх тохиолдол ,зориулалт нь өөр өөр байдаг. Түүний найрлагад alcohol болон нэрмэл ус анхилуун үнэрийн охь зэрэг ордог байна. Охьны орцоос шалтгаалж тухайн үнэртэй усны үнэрээ удаан хадгалах чадвар нь тодорхойлогддог бөгөөд дотроо дөрөв хуваагддаг.
  1. Үнэртэй ус: охьны найрлага нь хамгийн их буюу 15%-25%, alcohol -ийн цэвэр орц нь 96%, үнэрээ удаан хадгалах чанар нь 5-7 цаг
    онцлог шинж : охьны найрлага их учир үнэрээ хамгийн удаан хадгалдаг. Хэт мэдрэмтгий биш , үнэртний ямар нэг харшилгүй хүнд тохирно. point болсон 4 газраа түрхэх.
    тохиромжтой үе: шөнийн гоёл.
  2. Eaux de parfum : охьны найрлага нь 10%-15% , alcohol -ийн цэвэр орц нь 85-90% , үнэрээ хадгалах чадвар нь 5 цаг орчим.
    онцлог шинж: үнэртэй ус шиг хүчтэй биш учраас 6 орчим газар багаханаар түрхэх. тохиромжтой үе: үдээс хойш.
  3. Eaux de toilette: охьны найрлага 5-10%, alcohol -ийн цэвэр орц 80-85% ,3 цаг орчим үнэрээ хадгална. онцлог шинж: хэрэглэхэд хамгийн тохиромжтой бөгөөд үнэр нь хүртэл шингэч сайтай байдаг. тохиромжтой үе:үдээс хойш
  4. Eaux de cologne : охьны хэмжээ 3-5%, alcohol 75-80%, үнэрээ хадгалах хугацаа нь хамгийн богино буюу 1 цаг юм. онцлог шинж: ихэнх найрлага нь нэрмэл ус болон alcohol учраас үнэрээ хадгалахдаа муу. Анхлан үнэртэй ус хэрэглэж байгаа хүмүүст тохиромжтой. тохиромжтой үе: үдээс өмнө.
орчуулсан.sk

1 comment:

  1. Бид нар голчлон Eaux de toilette л түрхдэг байх.

    ReplyDelete